Бидний тухай

Манай Даш Кредит ББСБ нь 2017 онд “Dash International  Import&Export Trade” ХХК-ын охин компани болон мэндэлсэн билээ.

БНХАУ-ын засгийн газраас экспортыг хөхүүлэн дэмжих зорилготой НӨАТ-ын буцаан олголтыг тухай хууль хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд   авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн тодорхой хувийг эргүүлэн  авах боломжийг олгодог юм. Манай “Dash International  Import&Export Trade” ХХК нь энэ чиглэлээр тусгай зөвшөөрөлтэйгөөр БНХАУ-ын Эрээн хотноо үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд мөн бид бизнес эрхлэгчидэд тулгарч буй асуудлыг өргөн хүрээтэй судалгаа, гүнзгий түвшний шинжилгээгээр тодруулахаас гадна бизнес эрхлэгч, шийдвэр гаргагчдыг оновчтой зөв шийдвэр гаргад нь туслан тухайн байгууллагын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, мэдлэг мэдээллээ тэлж өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өргөн хүрээний олон янзын зөвлөх үйлчилгээг бий болгодог юм.

Ингээд манай хамт олон БНХАУлстай холбоотой нэгэн цогц үйлчилгээг бий болгохыг зорьсон нь одоогийн Даш Кредит ББСБ –ыг байгуулж БНХАУ-руу юанийн гуйвуулгын үйлчилгээ хийхэд түлхэц болсон билээ.

Манай хамт олон одоо 7 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай үйл ажиллагаагаа явуулаад жил гаруй болж байгаа бөгөөд үйлчлүүлэгчиддээ үргэлж хамгийн хямд тариф, хамгийн хурдан бөгөөд найдвартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг билээ.

Эрхэм зорилго

Бид бизнесийн цогц, иж бүрэн, шинэлэг шийдлийн анхдагч байж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ үнэлэмжийг өсгөх, итгэлцэл, нийтлэг зорилгод суурилсан урт хугацааны харилцааг тогтоон өндөр чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх болно.

Мөн бид харилцан тохиролцсон шаардлагыг хангаж, өөрсдийн үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгон бүхий л үйл ажиллагаандаа гарамгай амжилт гаргахын төлөө хичээн зүтгэх болно.