Нууцлалын баталгаа

Шинэчилсэн: 2017 оны 8 сарын 13

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ

  • Даш Кредит онлайн мөнгөн гуйвуулгын систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/  мэдээллийг цуглуулна. Үүнд:

    • Хэрэглэгч гэдэг нь dashcredit.mn вэб системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн мөнгөн гуйвуулга хийж буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

    • Хэрэглэгч системд бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон Хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг  систем шифрлэн кодчилж хадгалах учир Хэрэглэгчээс өөр хэн ч нууц үгийг мэдэх боломжгүй юм.

    • Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед таны мэдээлэл (өөрийн овог нэр, нас, хүйс, улс, өөрийн зураг гэх мэт ерөнхий мэдээллүүд) системд хадгалагдана.

    • Хэрэглэгчийн системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, гуйвуулгын мэдээлэл гэх мэт) системд хадгалагдана.

    • Хэрэглэгч FACEBOOK эрхээрээ dashcredit.mn сайтад бүртгэл үүсгэсэн бол Хэрэглэгчийн мэдээллийг FACEBOOK–с авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) Хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд системд хадгалагдаж Хэрэглэгч системд нэвтрэх нууц үг оруулснаар хэрэглэгч болно.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ

  • Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Даш Кредит” ББСБ Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.

    • Мөнгөн гуйвуулгыг баталгаажуулах, захиалгатай холбоотой тодруулах зүйл гарсан тохиолдолд таны мэдээллийг дараах байдлаар ашиглана. Үүнд: таны гар утсанд холбогдох, цахим шууданд мэдээлэл илгээх гэх мэт

    • Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх,

    • Шинэ бүтээгдэхүүн ба модуль хөгжүүлэх болон тест хийх,

    • Техникийн засвар хийх,

    • Системийн судалгаа ба хяналтад зориулж (нийт хэрэглэгч, гуйвуулга гэх мэт).

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БУСДАД ТҮГЭЭХ

  • “Даш Кредит” ББСБ нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ

  • “Даш Кредит” ББСБ нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг Amazon EC2 дэх өөрийн серверт хадгална. Хэрэглэгч системд нэвтрэх нэр, нууц үгээ аюулгүй хадгалах нь хэрэглэгчийн анхаарах чухал зүйл юм.

  • Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй таны хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг “Даш Кредит” ББСБ хариуцахгүй болно. “Даш Кредит” ББСБ  нь таны хандах эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй болно.

ТАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН ТАЛААРХ ХЭРЭГЛЭГЧИЙН СОНГОЛТ

  • Хэрэглэгч хувийн мэдээлэл болон өөрийн дансныхаа тохиргоог хэдийд ч өөрчлөх боломжтой.

  • Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.

  • Хэрэв хэрэглэгч өөрийн эрхээ идэвхгүй болгосон бол хэрэглэгчийн мэдээллийг системд дүрслэхгүй. Систем хэрэглэгчийн мэдээллийг хэрэглэгч идэвхтэй горимд орох хүртэл хадгална.

ЗУРГАА. НУУЦЛАЛЫН БАТАЛГААНЫ ЖУРМЫН ШИНЭЧЛЭЛТ

  • Энэхүү “Нууцлалын баталгаа”-ны заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Даш Кредит сайтын “Нууцлалын баталгаа” өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.

  • Хэрэглэгчийг захиалга хийгдэх үед хүчинтэй байсан “Нууцлалын баталгаа” захиалга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх “Нууцлалын баталгаа”-г бараа хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.