Үйлчилгээний нөхцөл

Шинэчилсэн: 2017 оны 7 сарын 03

НЭГ. ЕРӨНХИЙ ЗААЛТ

dashcredit.mn онлайн мөнгөн гуйвуулгын сайт нь “Даш Кредит” ББСБ-ний албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэх, мөнгөн гуйвуулга хийхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч Даш Кредит сайтын үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаар гуйвуулга хийх, үйлчилгээ авах эрхтэй болно.

  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “Даш Кредит” ББСБ /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч  гэх/ хамтран хяналт тавина.

  3. dashcredit.mn вэбсайт нь зөвхөн насанд хүрэгчдэд үйлчлэх ба насанд хүрээгүй хүүхэд эцэг эхийн хамт үйлчилгээний нөхцлийн дагуу гуйвуулга, үйлчилгээ авах боломжтой.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС

  1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Даш Кредит” ББСБ-ний өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

  1. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “Даш Кредит” ББСБ бүрэн хариуцна.

  2. Хэрэглэгч нь dashcredit.mn системд нэвтрэх цахим шуудан болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэний улмаас учирсан аливаа хохирлыг “Даш Кредит” ББСБ хариуцахгүй болно.

  3. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

  4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

  5. Хэрэглэгч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийх боломжтой.

ГУРАВ. ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА

  1. Захиалга авах хугацаа:

    • Хэрэглэгч Даш Кредит онлайн гуйвуулгын системийг ашиглан 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч гуйвуулга хийж болно.

  2. Гуйвуулга баталгаажих, цуцлагдах хугацаа:

    • Хэрэглэгч нь гуйвуулга хийснээс хойш 30 минутын дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.

    • Захиалгын төлбөр 30 минутын дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд гуйвуулга автоматаар цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан гуйвуулгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл гуйвуулгыг дахин шинээр үүсгэх боломжтой.

    • Хэрэглэгч 30 минутын дотор төлбөрийг гүйцэтгэж чадаагүй гуйвуулга цуцлагдсан тохиолдолд “Даш Кредит” ББСБ ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

    • Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.

  3. Гуйвуулга хүлээн авагчид очих хугацаа:

    • Даш Кредит онлайн гуйвуулгын систем нь хэрэглэгчийн хийсэн захиалгын төлбөр албан ёсны дансанд тодорхой заавар, хэлбэрийн дагуу хийгдсэн тохиолдолд захиалга албан ёсоор хийгдэж баталгаажсан гэж үзнэ.

    • Хэрэглэгч гуйвуулга хийх, төлбөр гүйцэтгэх, гуйвуулга хүлээж авах бүрд хэрэглэгчийн  бүртгүүлсэн цахим шууданд, бүртгүүлсэн гар утсанд мэдэгдэл илгээж байна.

    • Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтийн амралтын өдрүүд, онцгой байлал зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар гуйвуулга саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ.

ДӨРӨВ. ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  1. Хэрэглэгч гуйвуулга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр гуйвуулгын хуудасны мэдээлэл авна. Мөн Даш Кредит сайт нь захиалгыг баталгаажуулж байх хугацаанд гуйвуулгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.

  2. Хэрэглэгчийн хийсэн гуйвуулга бүр дахин давтагдашгүй гуйвуулгын дугаартай байх бөгөөд Миний Бүртгэл хэсэгт гуйвуулгын тухай дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

  3. Гуйвуулга хийгдсэнээс хойш 30 минутын дотор Хэрэглэгч нь төлбөрийг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх, байршуулах шаардлагатай. Төлбөрийг шилжүүлэх, байршуулахад системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.

ТАВ. БУСАД

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Даш Кредит худалдааны системийн үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаяг руу тухай бүрд нь мэдээлэл явуулж танилцуулж байна.

  2. Хэрэглэгчийг гуйвуулга хийгдэх үед хүчинтэй байсан үйлчилгээний нөхцөл гуйвуулга хүлээж авах хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд өмнөх үйлчилгээний нөхцөлийг гуйвуулга хүлээж авах хүртэлх хугацаанд хүчинтэйд тооцох болно.